Гэрээний модуль

Бид баталгаат эх үүсвэр бүхий автоматжуулсан мэдээллийн урсгалд суурилсан хураамжийн тооцооллыг санал болгож байна. Энэхүү модуль нь бүртгэл, гэрээний удирдлага, төлбөр тооцоо, тайлан мэдээний цогц шийдэл юм. 

Хураамж тооцоолох: АКУРР систем нь Төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбогдсон бөгөөд иргэний хувийн дугаар ашиглан хураамжийн тооцооллыг хормын дотор гүйцэтгэнэ. Байгууллагын системийн админаас тухайн даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хувь болон ашгийн тохиргоог хийх боломжтой.

Даатгалын гэрээ байгуулах: Бид гараар мэдээлэл оруулах процессийг бүрэн халсан бөгөөд даатгалын бүтээгдэхүүн тус бүрт харгалзах даатгалын гэрээг загварчлах боломжтой. Гэрээ сунгах, цуцлах хүсэлт илгээх, гэрээний түүх, дэлгэрэнгүй мэдээллийг хянах.

Нэхэмжлэл, төлбөрийн хуваарь: Тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамаарч гэрээний төлбөр тооцоог сараар, улирлаар, хагас жилээр, жилээр төлөх боломжтой. Төлбөр төлөх давтамжаас хамаарч даатгуулагчийн төлбөрийн хуваарь үүсгэгдэн, харилцагч руу нэхэмжлэл илгээгдэнэ. 

Төлбөр тооцоо: QPay, SocialPay, Monpay, төлбөрийн карт ашиглан даатгалын гэрээний төлбөрөө төлөх боломжтой. Даатгалын бүтээгдэхүүн, борлуулалтын сувгаар борлуулалтын төлбөр тооцооны тайлан мэдээг хянана.

Хэрэглэгчийн удирдлага: Байгууллагын системийн админ нь өөрийн хэрэглэгч болох үндсэн ажилтан, зуучлагчийн бүртгэлийг хийх, хянах, дэмжлэг үзүүлэх цэсүүдийг ашиглах боломжтой.